~THE END: 25-р хэсэг~

2.6K 164 32
                                    

Хүйтэн ч гэлээ сургуулийн дээвэр дээр өөд өөдөөсөө харан зогсох залуус. Тэдний бие биенээ хардаг харц нь урьдынхаасааа арай зөөлөрчээ. Өөрийг нь дуудаж авчирчихаад юу ч ярихгүй байсанд Тэхён тэсгэл алдан

"Хөөе, Жон Жонгүг. Дуудаж авчирчихаад ямар нэгэн юм ярих ёстой юм биш үү. Зүгээр л хүн рүү ширтээд байх юм. Эсвэл надад сайн болчихоо юу" хэмээн чангахан дуугарлаа.

Жонгүг хальт инээвхийлэн "Би чамд их атаархдаг" гэхэд нь Тэхён хөмсөг зангидан харвал тэр үргэлжлүүлэн "Чамд маш их хайртай Хэсү, чамайг юунаас ч илүү хамгаалах найзуудтайд чинь би их атаархдаг. Тиймээс Хэсүг чамаас булаасан ч чамайг алзахгүй гэж бодсон" гэхэд нь

Тэхён "Зүгээр л хэлэх гэсэн юмаа хэл. Тойруулаад байлгүй" хэмээн дургүйлхэн хэлэв.

Жонгүг "Би чамайг Хэсүг жаргалтай байлгаж чадна гэж бодсондоо түүнийг чам руу явуулсан. Тиймээс өмнөх шигээ тэрнийг уйлуулж, гомдоож, бас ганцаардуулах хэрэггүй" гэсээр Тэхён руу нухацтай харахад

"Сүд санаа зоволгүй сэтгэлээ татаж авахаа л бод" хэмээн тавлан хэлэхэд Жонгүг

"Би яаж санаа зовохгүй байх билээ дээ. Нэгэн үе гадаа өвлийн хүйтэнд 5 цаг гаруй хүлээлгэж, хамгийн их үгүйлэхэд нь ч хажууд нь байгаагүй чамд даатгаж байж" хэмээн хариугаа авч байгаа аятай хэллээ.

Тэхён түүний хэлснийг сонсоод "чи бид хоёрын өнгөрсний талаар их юм мэдэх юм аа" гэхэд

Жонгүг доош харан "Тийм шүү. Өөрөө хүсээгүй ч мэддэг болчихсон" гэснээ эргэн Тэхён руу хараад "Би Хэсүтэй их эрт уулзаж байсан. 12 сарын 9. Чи тэр өдөр ямар өдөр гэдгийг мэднэ. Тэр өдөр Хэсү чамайг оройны 8 цаг хүртэл гадаа хүлээсээр л байсан. Гартаа атгасан тасалбар руугаа ширтэж, гомдсон нулимс нь хацрыг нь дагаж урсаад хэн ч харсан түүнийг өрөвдөхөөр байсан. Эмээг нь нас бардаг өдөр би түүнтэй дахиад таарсан. Тэр намайг Тэхёнаа гэж дуудсан. Чамайг яаж үгүйлж, санаж, бас чамд хичнээн их гомдсон гэдгийг мэдээсэй гэж хүссэндээ хэлж байгаа юм. Тэрний амссан гомдлын хажууд чиний түүнийг хүлээсэн хүлээлт юу ч биш" хэмээн хэлэхэд Тэхён юу ч дуугаралгүй доош харна.

Тэр Хэсүг тэгэж зовоосондоо өөрийгөө харааж байсан юм. Тоглолтоо үзчихээд л явсан гэж хэлсэн хэрнээ гадаа дааран байж хүлээсэн гэдгийг, хэн нэгнийг өөртэй нь андууртлаа үгүйлсэн гэж сонсоод түүний зүрх хичнээн их өвдөлт мэдэрч байсныг бодон өнгөрсөн дэх өөрийнхөө хийсэн тэнэг сонголтонд харамсан зогсоно.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now