~16-р хэсэг~

1.9K 140 1
                                    

"Чамд хайртай учраас..." хэмээн над руу ширтсэн чигтээ хэллээ. Би хэсэг зуур түүний хэлсэн үгэнд гайхан зогсоно. Энэ мөчид би ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой юм бол. Хайртай хүн минь надад хайртай гэж хэлсэнд баярлах ёстой байтал надад юу ч мэдрэгдэхгүй, зүгээр л хоосон мэдрэмж төрнө.

Тэр үргэлжлүүлэн "Намайг өнгөрсөн хугацаанд чамайг ямар их санасныг мэдэх үү. Чамайг тэгэж явуулчихаад би өөрийгөө хичнээн их хараасан гэж санана. Хэрвээ тэр үед надад чимхийн төдий л зориг байсан бол би чамд хай- ..." гэхэд нь би түүний үгийг таслав.

"Санасан сэтгэл" хэмээн чангаар хэлэн түүн рүү харвал Тэхён гайхширсан төрхтэй над руу хараад

"Юу" гэхэд нь би

"Тэхёнаа, чи надад өөрийгөө үнэхээр хайртай гэж бодож байна уу. Чи намайг санасан сэтгэлээ хайр гэж андуурч байгаа юм. 10 орчим жил чиний хажууд байсан намайг гэнэт алга болчихоор санаж үгүйлсэн хэрэг. Тэрнээс чиний намайг гэсэн сэтгэл хайр бишээ, Тэхёнаа" хэмээн түүн рүү ширтсээр зөөлөн хэлэв.

Тэхён над руу хүйтэн гэх чинь хөмсгөө зангидан хараад "Би чамд өөрийнхөө сэтгэлийг ч мэдэхгүй тэнэг амьтан шиг харагдаад байна уу" хэмээн гарыг минь атгасан түүний гар нь чангарлаа.

Би түүнээс харцаа бууруулан "Үнэхээр хайр байлаа ч би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд чамайг мартахын тулд тэгэж их шаналчихаад, одоо л нэг юм чамайг гэсэн сэтгэлээ орхих хүчтэй болж байхад надад хайртай гэнэ ээ. Миний чамаас болж урсгасан нулимс, мэдэрсэн өвдөлтүүд хичнээн их билээ дээ" гэхэд нүднээс минь нулимс урсаж эхэллээ.

Тэхёны гар сулран хана тулсан гараа өргөн нулимсыг минь арчих гэхэд нь би зөрүү харан түүнийг хүрч амжихаас өмнө нүүрээ холдуулав.

Тэгээд би нулимсаа арчин "чамайг гэсэн хайраа сэтгэлийнхээ гүнд дахиж хэзээ ч гарч ирэхгүй болтол нь өөрөөсөө ч хүртэл нуумаар байгаа болохоор би танихгүй хүмүүс шиг байцгаая гэсэн юм. Ирээдүйд дахиж чамаас болоод өвдөлт мэдэрмээргүй байна. Бас чи дахиад сайн бодоод үз, Тэхёнаа. Чиний сэтгэл хайр мөн эсэхийг" гээд түүний гарыг тавиулан гарахаар хаалга онгойлгох гэтэл Тэхён ам нээв.

"Сү, би чамайг заавал өөрийн болгох болно. Чиний Жонгүгтай ямар холбоотой байх нь надад огтхон ч хамаагүй. Чиний надаас болж урсгасан нулимсыг хаттал, мэдэрсэн өвдөлтийг эдгэртэл би хийж чадах бүхнээ хийх болно. Намайг өөрөөсөө чадах чинээгээрээ түлх. Гэхдээ чи надаас нэг алхмаар холдвол би чам руу хоёр алхмаар ойртох болохоор намайг өөрөөсөө түлхлээ гээд нэмэргүй л болов уу. Чи намайг сайн мэднэ, Сү. Хийнэ гэсэн зүйлээ заавал хийж байж санаа минь амардаг гэдгийг" гэхэд нь хаалганы бариулаас барин, нуруугаа түүн рүү харуулан зогсох над руу нүд салгалгүй ширтэж байгаа гэдгийг нь би мэдэж байлаа.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now