~11-р хэсэг~

2K 152 7
                                    

Сөүл хотод байрлах нэгэн орон сууцанд хэдэн залуус бужигналдах аж. Тэдний байгаа байдлаас харахад ямар нэгэн баяр тэмдэглэж байгаа бололтой. Харин тэдний дунд чимээгүй гэг чинь гартаа барьсан шилтэй шар айргаа уун бусдыгаа харан инээн зогсох залуу. Их сургуулийн бизнес удирдлагын ангийн III курсын оюутан, хичээлд тоотой хэд суудаг хэрнээ сурлага сайтай, сургуулийн сагсны шигшээ багийн үндсэн гишүүн, царайлаг, өндөр, ихэмсэг зангаараа охидыг өөртөө татсан нэг ёсондоо сургуулийн од гэж болохуйц энэ залуу гэрийн эзэн ажээ. Түүний нэрийг Тэхён гэдэг.

Тэхёны талаас

Намжүн ах "Энэ Согжин одоо хааччихдаг байнаа. Хэлэх маш чухал зүйл байгаа гэчихээд" гэхэд

Хусог ах "Миний бодлоор яг одоо лифтнээс бууж байгаа байх" гээд шар айрагнаасаа балгатал хонх дуугарав. Хусог ах ч "Бинго. Би зөв таачихлаа" хэмээн сагсуурна.

Бид түүнийг зөв таасанд гайхширч Жимин босон хаалга тайлахаар явав.

Би Хусог ах руу харан "Ахаа та үзмэрч болж байгаа бололтойдог шүү" гэхтэй зэрэгцэн Согжин ах "Тэхён, Ким Тэхён хаана байна" гэсээр амьсгаадан орж ирээд над руу чухал харцаар харчихаад "Тиймээ, эхлээд шалгах хэрэгтэй. Шалгах гэж л өдийг хүртэл хүлээсэн шүү дээ" гэж амандаа үглэсээр надаас өөр хүн ороод байдаггүй өрөө рүү зүглэв.

Би гайхан Жимин рүү юу болсон юм гэсэн харцаар харахад тэр мөрөө хавчин буйдан руу ирэн суулаа.

Залуус бүгд гайхан Согжин ахыг чимээгүй хүлээж байтал удаан хүлээж тэсээгүй бололтой Юнги ах "Хөөе, Ким Согжин. Наанаа юу хийгээд байгаа юм" гэхтэй зэрэгцэн Согжин ах гарч ирэв. Тэр нухацтай царайлан бидний өмнө ирээд над руу харан "Тэхёнаа" гэчихээд нүдээ аних нь түүнийг хэлэх гэсэн зүйлээ яаж хэлэхээ мэдэхгүй байгааг илтгэнэ.

Би түүний юу хэлэх гээд байгаад гайхан "Ахаа, зүгээр л хэлэхгүй яачихаад ингэж дүлгэнээд байгаа юм" гэхэд тэр шийдсэн бололтой гүнзгий амьсгаа аваад

"Тэр охин, Хэсү манай сургуульд ирчихсэн" гэсээр өнөөх өрөө рүү заав. Миний нүүрэнд тодорсон байсан инээмсэглэл хормын дотор замхарч, хоосон харцаар Согжин ах руу ширтэнэ. Тэр охин гэвэл Хэсү юү гэж дотроо бодон үг ч амнаас гарахгүй зогсож байгаад цонх руу харлаа. Согжин ахын хэлсэн зүйл, миний хувиралд залуус бүгд гайхсан бололтой дуугаа хураацгаав.

Тэгэж байтал Жимин "Ахаа, та андуураагүй биз дээ. Энэ Тэхёны хувьд ямар хүнд сэдэв гэдгийг та мэднэ" хэмээн зөөлхөн асуухад Согжин ах

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now