~7-р хэсэг~

1.6K 145 1
                                    

Удирдаж залж болох юм шиг хирнээ хамгийн жолоодлогогүй зүйл нь хайр аж. Хайр сэтгэл гэдэг үнэхээр хяслантай юм аа. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж хамгийн сайн, цорын ганц найздаа сэтгэлтэй болсон би өөрийгөө хорвоо дээрх хамгийн өрөвдөлтэй нэгнээр төсөөлнө.

"Сү, би Еэинд сайн бололтой"

Үгүй байгаасай гэж тэгтлээ найдаж байсан миний итгэл найдвар оргүй замхарч, хэдий илчлээгүй ч миний хайр сэтгэлийг дэвсэлчихсэн юм шиг санагдаж, хэзээ нэгэн цагт ийм юм болохыг нь мэдэж байсан ч гэлээ ингэж хурдан гэж бодоогүй юмсан. Тэгээд бүр төрсөн өдрөөр минь шүү. Гомдох, уурлах, зэвүүцэх, урам хугарах зэрэгцэж байсан ч гэлээ би түүнийг ойлгохыг, өөрөө тайван байхыг хичээж сэтгэл хөдлөлөө гадагшлуулсангүй.

"Одоо л хэлэх шив. Чамайг хэзээ хэлэх юм бол гэж бодож байлаа" хэмээн алсыг харагчны цонхоор гадаахыг ширтэнгээ их л тайван хэлэхийг хичээв.

"Сү, чи яаж ... " гээд түүн рүү хараагүй ч түүнийг над руу итгэж ядсан царайтай харж байгаа гэдгийг мэдэж байлаа.

"Тэхёнаа, чи намайг сайн мэддэг шиг би ч бас чамайг сайн мэднэ. Чиний гаргаж байгаа үйлдэл , байгаа байдал чинь бүгдийг нь хэлээд байсан. Гэхдээ би ч бас саяхан л мэдсэн. Эхэндээ намайг тоохгүй байгаа чамд гомдож байсан ч сүүлд нь чамайг яагаад тийм байгааг ойлгосон" гээд түүн рүү толгойгоо эргүүлж "миний тэнэгхэн найз минь хайр гээч зүйлтэй учирсан гэдгийг" ингэж хэлэхдээ нүдний минь аяганаас гадагшлах гэж байсан нулимсаа дотогш нь эргүүлэн залгисан юм. Тэхён хэлэх үггүй над руу ширтэн сууна.

"Чамайг өөрөө хэлэхийг хүлээж байсан юм. Гэхдээ яагаад заавал өнөөдөр гэж. Урьдных шигээ байхаа болиод удаж удаж өнөөдөр л нэг юм сайхан байхад, тэгээд бүр төрсөн өдрөөр минь шүү. Миний төрсөн өдрийн бэлэг энэ юм уу" хэмээн зөөлөн инээмсэглэн хэлтэл тэр

"Уг нь өнөөдөр хэлье гэж бодоогүй юм. Намуухан, харанхуй ч гэлээ бас бүүдгэр гэрэлтэй, биднээс өөр хүнгүй ийм орчинд чи үнэхээр дуртай дээрээс нь чиний хэлснээр өнөөдөр л хоёулахнаа байгаа болохоор яагаад ч юм одоо хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад л" хэмээн түүнийг над руу зөөлөн ширтсээр хэлэхэд нь би

"Еэин мэдэж байгаа юу. Чамайг өөрт нь сайн гэдгийг" хэмээн асуулаа.

Тэхён "Эмнэлэгээс гардаг өдөр нь би сэтгэлээ илчилсэн ч тэр хүлээж аваагүй" гээд өөрийгөө дооглож байна уу гэлтэй хальтхан мушилзаад доош харав.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now