~13-р хэсэг~

2K 145 4
                                    

Би түүний хэлсэн үгэнд гайхан түүн рүү эргэж харан зогсоход тэр над руу инээмсэглэн дөхөж ирээд

"Бидний нөхөрлөл үнэхээр тэр үед дуусчихсан юм бол, одоо эргээд хуучин шигээ байж чадахгүй юм бол бид хосууд болоход саад болох асуудал байхгүй биз дээ" гэв.

Би "Тэхёнаа, би чиний юу яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би энд чамтай ярилцах гэж гарч ирсэн болохоос тоглох гэж гарч ирээгүй" хэмээн хөмсөг зангидахад тэр надад ойртон

"Сү, чи намайг тоглоом тохуу хийгээд явдаггүй гэдгийг мэднэ" хэмээн ихэд нухацтай хэлээд над руу цоо ширтэнэ.

Түүний харц юуг ч үл илэрхийлэм намайг ховсдож байна уу гэлтэй гүн харц байлаа. Тэхёны энэ харц ойлгоход бэрх болохоор би хамгийн дургүй байж билээ.

Тэгээд би "Чи буруу сонсоогүй бол би бие биенийгээ танихгүй юм шиг байцгаая гэсэн. Би чамд сайн байсан нь үнэн ч гэлээ одоо бол тийм биш. Тиймээс иймэрхүү утгагүй юм ярих хэрэггүй" гээд эргэж харан явав.

Хэсүг гарч явсны дараа араас нь харж хоцорсон Тэхёны нүүрэнд бяцхан инээмсэглэл тодорч, харц нь хайр илэрхийлж байлаа. Хайртай хүн нь танихгүй юм шиг байцгаая гэж байхад түүнийг яагаад ийм жаргалтай байгааг түүнээс өөр хэн ч мэдэхгүй байх. Тэхён ч тэнд удсангүй гарч одоход тэдний яриаг эхнээс нь дуустал сонссон нэгэн хананы цаанаас гарч ирээд түүний явсан зүг рүү харан "Тэр Тэхён биш байгаасай гэж хүсч байсан ч мөн бололтой" гээд санаа алдчихаад доош буув.

Дээврээс буугаад хичээл орох танхимын гадаа иртэл Гёнхи хөмсгөө зангидан, ямар нэгэн зүйлийг их л нухацтай бодож байгаа бололтой зогсож байв. Тэхёныг намайг таниж байгаад гайхсан болохоор энэ талаар бодож байгаа гэдгийг нь би мэдэж байлаа. Тэгээд түүн рүү очоод "Гёнхи, удаан хүлээсэн үү. Хичээл орох болоогүй байгаа биз дээ" хэмээн юу ч болоогүй юм шиг хэлэхэд

Гёнхи нэг хөмсгөө өргөн "Юу ч болоогүй юм шиг ярьж байгааг нь хараарай. Тэгээд Тэхёныг яаж танидаг билээ. Хэлэхгүй юм уу" гэв.

Би инээмсэглэн сандал дээр суугаад "Ахлах сургуульд хамт сурдаг байсан юм аа. Хальт л бие биенийгээ танина. Би шилжиж яваад уулзаагүй удсан болохоор ярилцахыг хүссэн байна" гэхэд Гёнхи миний үгэнд итгээгүй бололтой

"Бак Хэсү, би энэ үгэнд чинь итгэх юм шиг байна уу. Зүгээр л нэг танидаг байсан хүн чинь чамайг Сү гэж дуудах уу" хэмээн хэлээд миний хажууд суун намайг өөр рүүгээ харуулан "Үнэнээ хэл" гэв.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now