~22-р хэсэг~

1.8K 127 5
                                    

Өрөөний ханан дээгүүр дүүрэн зурагнууд байлаа. Том, жижиг, жаазтай, жаазгүй маш олон зураг. Хаалганы эсрэг талын хананд бусад зурагтайгаа харьцуулахад хамаагүй том зургийг өлгөсөн байх бөгөөд тэр зурагны өөдөөс харуулан өрөөний голд жижгэвтэр буйдан, хажууд нь бөөрөнхий ширээг байрлуулжээ. Бүх цонхнуудыг хар хөшгөөр хааж, өрөөний гэрэл нь хурц тод биш аж. Энэ өрөөнд орж ирсэн хэн ч тайван, амгалан мэдрэмжийг авахаар өрөөг тохижуулсан байв. Гэхдээ энэ бүх зураг миний зураг байсан нь намайг гайхсандаа хөдөлж ч чадахгүй болгосон юм. 

Миний зурагнууд. 

Нүдээрээ өрөөг гүйлгэн хараад дуугарч ч чадалгүй зогсож байгаад утасны цаанаас гарах "Хэсү, зүгээр үү? Хэсү. Яагаад хариулахгүй байгаа юм бэ?" гэх Жиминий сандарсан дуугаар сая ухаан оров. 

Гартаа тас атгасан утсаа чихэн дээрээ барин "Жиминаа, байна уу" гэхэд Жиминий санаа амарсан бололтой амьсгаагаа гаргаад 

"Юу болсон юм? Яагаад хариулахгүй байв? Чи манайд очсон уу? Тэхён яаж байна?" гэх асуултуудыг ар араас нь асуулаа. 

Тэхёнд эм хайж байснаа сая л санан өрөөнөөс гараад "Би ирчихсээн, Жиминаа санаа зоволтгүй. Тэхён зүгээр. Жаахан халуурсан байна лээ. Тэгээд би эмийн хайрцгийг чинь хайсан ч олдоггүй. Чамаас асуух гэж залгасан юмаа" гэхэд Жимин 

"Аан. Эмийн хайрцаг гал тогооны шүүгээний шургуулганд байгаа" хэмээн түрүүнийхээсээ арай тайван хэлэв. 

Би утсаа барин гал тогооны өрөөнд орж ирээд "Би уг нь үзсэн ч дутуу үзсэн бололтой" гээд ахин ухаж, жижиг дөрвөлжин савтай эмний хайрцгийг нь олон "Олчихлоо, Жиминаа. Би түүнд анхаарал тавьчих болохоор санаа зоволгүй тэмцээндээ л анхаараарай" гэхэд Жиминий аяархан инээх дуулдан "Баярлалаа, Хэсү. Одоо л чи жинхэнэ Хэсү шиг байна" гэчихээд утсаа салгачихав. 

Би түүний үгийг хэсэг зуур бодон, санаа алдчихаад эмний хайрцгаас халууны эм олоод, аяганд ус хийн Тэхёны өрөө рүү орлоо. Тэхёны бие халуу шатаж, өвчиндөө зовиурлаж байгаа бололтой хөмсөг нь байдгаараа атиралдан, яраглан хэвтэнэ. 

Би "Тэхёнаа, эм ууж чадах нь уу" хэмээн түүнийг сэгсчсэн ч өмнөхөөс ялгаа байсангүй. Эмийг нь яаж уулгах тухай бодон толгойгоо гашилгаж байгаад хоёр халбага авчран эмээ нухаад, устай холин толгойг нь өндийлгөн, амыг нь бага зэрэг ангайлгаж байгаад уулгав. Эхэндээ хахаж цацсан ч ямартай ч буцааж гаргалгүй эмээ уулаа. 

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang