💜Special Part💜

2.1K 156 10
                                    

1 жилийн дараа

Haesoo's PoV

Тэхён "Америк. Удахгүй сургуулиа төгсөх гэж байж Америкm сурахаар явна гэдэг чинь юу гэсэн үг юм?" 

Тэхёныг миний хэлсэн үгэнд гайхсан бололтой уулга алдан ийн асуухад нь би замын хажуугаар алхах хүмүүсийг ширтсэн чигтээ гүн гэх чинь санаа алдаад мөрөө хавчин түүнд хариу өглөө.

Би "Мэдэхгүй ээ. Залхсан юм байлгүй дээ. 1 жил өнгөрлөө шүү дээ" 

Тэхён "Хичнээн залхлаа гээд хэдхэн сарын дараа төгсөх гэж байж гэнэт явна гэдэг булчимгүй хэрэг юм шиг санагдахгүй байна уу? Тэгээд ч хэн нэгний сэтгэлийг ганцхан жилийн дотор өөрийн болгоно гэж байхгүй шүү дээ. Бид ч бас энэ хүртэл ирэх гэж хичнээн жилийг туулсан билээ. Тийм биш гэж үү?" хэмээн хэлэхэд нь би энэ удаад цонхноос харцаа салган нэг гараараа жолоогоо барьж, нөгөө гараараа зүүн гарыг минь тавихгүй гэсэн шиг тас атган урагш зам руугаа ширтэх түүнийгээ харлаа.

Нэг жил харвасан сум шиг өнгөрч Тэхён бид хоёр төгсөх курсийн оюутнууд болжээ. Аан Жимин, Гёнхи хоёр ч бас. Ах нар өнгөрсөн жил сургуулиа төгссөн ч бид үргэлж холбоотой байж, Тэхёны гэрт цугладаг хэвээрээ. Тэдний нөхөрлөл жирийн нэгэн их сургуулийн дээд доод ангийнхнаар хязгаарлагдаагүй юм. Жонгүг Америкаас хааяа нэг аавтайгаа уулзахаар ирэхдээ бидэнтэй уулзана. Мэдээж Америк байхдаа ч бидэнтэй холбоотой. 

Өнгөрсөн нэг жил миний хувьд үгээр хэлэмгүй гайхалтай байсан. Үргэлж иймээрээ байх юм шиг санасан ч өчигдрийн Гёнхигийн хэлсэн үгс намайг нэг сайн дэлсээд авсан юм. Хайрандаа гүн умбаад, жаргалдаа хэт мансуурчихсан байсан би хамгийн сайн найздаа юу тохиолдоод байгааг ч анзаараагүй байснаа тэр үед л ухаарсан. 

"Үнэндээ би ч бас тэгэж бодож байсан. Үнэхээр л чин сэтгэлээсээ хайртай бол хичнээн урт хугацааг ч туулсан хамаагүй гэж. Гёнхиг Юнги ахад хичнээн их хайртайг мэдэх болохоор би түүнийг эцсээ хүртэл бууж өгөхгүй гэдэгт итгэж байсан" гээд уртаар санаа алдан эргэн цонх руу хараад "Гэхдээ өчигдөр Гёнхигийн хэлсэн үгсийг сонсоод би буруу бодож байснаа ухаарсан. Чин сэтгэлээсээ хайртай болохоор л тэгэж амархан шантарч байгаа гэдгийг нь. Бас 5 жилийн өмнөх өөрийгөө түүнээс олж харсан". Сүүлийн өгүүлбэрээ амандаа бувтнах шахуу хэлээд өчигдөр Гёнхигийн хэлсэн үгсийг эргэн саналаа. 

FLASHBACK

"Сая юу гэсэн бэ? Америк? Гэнэт яагаад Америк явна гэж?".

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now