~9-р хэсэг~

1.7K 156 10
                                    

Хэсэг хугацаанд харсан зүйлдээ цочирдон, хөдөлгөөнгүй зогсов. Бие минь чичирч, гар минь салганаж, амнаас минь авиа ч гарахгүй байлаа. Тэгэж байгаад гэнэт л ухаан орон утсаа халааснаасаа гаргаж ирээд, яаралтай тусламж дуудчихаад эмээ рүүгээ дөхөж очив.

Газар өвдөглөн суугаад "Эм-эмээ, та зүгээр биз дээ" гэсээр эмээгээ дээш харуулахад, үргэлж гэрэлтэж байдаг царай нь цонхийж цайжээ. Гэв гэнэт нулимс минь хяналтгүй урсаж эхлэв. Ухаангүй хэвтэх эмээгийнхээ толгойн доогуур нь гараа оруулан, дээш өндийлгөн энгэртээ наагаад

"Гуйж байна, та зүгээр байх хэрэгтэй шүү. Ухаан орох ёстой. Би таньгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Тиймээс заавал сэргэх хэрэгтэй шүү. Гуйж байна, гуйя" гэж зөөлөн шивнэсээр түргэн тусламжийг хүлээнэ.

10 орчим минутын дараа эмнэлгийн машины дуу хангинан, хаалга онгорхой байсан тул тэд шууд орж ирэн, эмээг дамнуурган дээр хэвтүүлсээр аваад гарахад нь нүдээ анин, шүлсээ нэг залгичихаад, ардаас нь гүйхээрээ гараад түргэний машинд суув.

Эмнэлэгт ирээд эмээг түргэний тасгийн орон дээр хэвтүүлэхтэй зэрэгцэн эмч нар ирж, цамцыг нь яраад цээжийг нь цахилгаанаар цохиулж эхлэв. Харин би наана нь нулимсаа урсгаж, бурхнаас гуйхаас өөр хийж чадах зүйлгүй зогсоно.

"Гуйж байна. Эмээг минь үлдээгээч. Гуйж байна. Гуйя. Гуйя гуйя. Эмээ сэргээрэй гуйж байна. Бурхан минь гуйя..." гэж нүдээ анин зогстол, гэнэт зүрхний аппарат жингэнэх дуу гарч эхлэв. Нүдээ нээн, аппарат руу харвал зүрхний цохилтийг илтгэх зураас шулуун болжээ. Ор руу дөхөж очоод, эмээгийн гараас атгаад

"Эмээ, та зүгээр л унтаж байгаа тийм үү. Та удахгүй нүдээ нээгээд над руу инээмсэглэнэ биз дээ" тэгээд эмч рүү харан "эмчээ манай эмээ зүгээр биз дээ, яагаа ч үгүй биз дээ. Гуйж байна эмчээ, удахгүй сэргэнэ гэж, зүгээр болохоор санаа зоволтгүй гэж хэлээч дээ" хэмээн ориллоо.

Эмч толгой гудайлган "өвчтөн Мён Гуннам 2015 оны 12 дугаар сарын 18-ны 20 цаг..." гэхэд нь би хашгирлаа.

"Боль, боль гэж байна" нулимсаа гарынхаа араар арчаад "миний эмээ үхээгүй болохоор тэгэж хэлэх хэрэггүй" нулимстай нүдээр эмчийн зүг харчихаад эргэн эмээ рүү хараад хацрыг нь илэн "Эмээ, та надад амласан. Намайг их сургуульд орж, хуримаа хийгээд, хүүхэд төрүүлж аз жаргалтай амьдрахыг харахаас нааш үхэхгүй гэсэн ш дээ. Гэтэл алийг нь ч хараагүй байж яагаад. Ачийг тань ч хариулж амжаагүй байхад намайг орхиж болохгүй ш дээ. Эмээ гуйж байна. Нүдээ нээл дээ. Эмээ, эмээ..." гэсээр аль хэдийн хөшиж буй эмээгийнхээ амьгүй биеийг сэгсрэн уйлна.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now