~6-р хэсэг~

1.5K 135 2
                                    

Тэхёноос сэтгэлээ татаж авна гэж шийдсэн хирнээ түүнийг харах бүрт догдлох сэтгэл, булгилах зүрхээ барьж дийлэхгүй байгаа өөрийгөө буруутган алхана. Гэхдээ бас өдийг хүртэл Тэхёнд мэдэгдээгүй өөрийгөө сайшаана. Сайн нууж чаджээ гээд.

"Эмээ, би ирлээ" гэсээр гэртээ ороход эмээ зочны өрөөнд байсангүй. Гал тогооны өрөөнд ортол эмээ хар хөлс нь цутгачихсан, надаас нууж байна уу гэлтэй маш хурдан нэг эмийг ам руугаа хиигээд араас нь ус уулаа. Би гайхах, айх зэрэгцэн

"Эмээ, яагаад хар хөлс чинь цутгачихсан, бас ямар эм ууж байгаа юм. Бие чинь өвдсөн юмуу" гээд эмээ дээр очоод духан дээр нь гараа тавьбал ямартай ч халуунгүй байлаа.

Эмээ "Эмээ нь зүгээрээ. Урд шөнө хар дараад сайн унтаж чадаагүй юм. Эмээгээ унтаж чадахгүй бол ямар их ядардгийг чи мэднэ ш дээ. Тэгээд л жаахан ядарсан хэрэг. Энэ эмийг эртээд эмч бичиж өгсөн юм. Ядаргаанд сайн гээд. Алив хоолоо ид. Саяхан хийсэн болохоор халуунаараа байгаа" гээд намайг ширээ рүү түлхэв.

Эмээ нойр нь л дутуу бол ядрахдаа амархан болохоор түүний үгэнд итгээд тайвширлаа.

Би "Эмээ би аягалчихъя, та сууж бай" гэж эмээг ширээнд суулгаад "Ядраад байсан юм бол өдөр унтахгүй яасан юм. Бас яах гэж хоол хийдэг байна аа. намайг ирэхийг хүлээж байхгүй" гэхэд

эмээ "эмээ нь ямар өдрийн цагаар унтах биш. Зүгээр болохоор битгий санаагаа зовоогоод бай. Ингэхэд миний охин яагаад өнөөдөр оройтоов" хэмээн асуулаа.

Би хариуд нь "Еэин гэмтчихсэн. Тэгээд ухаан орохыг нь хүлээж байгаад сэрэхээр нь ирсэн юм" гэхэд эмээ

"Аан нөгөө Тэхён та хоёртой найзалж байгаа гээд байсан охин уу" гэв.

Би "ммм" толгой дохиод аягатай хоолоо эмээгийн өмнө тавиад өөрийхийгөө ч мөн урдаа тавин ширээнд суув.

Эмээ "хэр хүнд гэмтсэн юм. Одоо зүгээр үү" хэмээн санаа зовнисон байртай асуулаа.

Би "Аз болоход гайгүй ээ. Шагай нь гэмтчихсэн байна лээ. Сургуулийн эмчийн хэлснээр бол тархи нь жаахан доргисон байж магадгүй, бусдаар бол ноцтой гэмтэл байхгүй гэсэн" гэхэд эмээ толгой дохин

"гайгүй бол яамай даа" гээд бидний яриа өндөрлөв.

***** ****** ***** ***** *****

Маргааш өглөө нь Тэхён хүлээж байдаг газартаа байхгүй байв. Гайхан утас руу нь залгасан ч аваагүй тул жаахан хүлээж байгаад ямар нэгэн ажил гарсан байх гэж бодоод сургууль руугаа явав. Анги руугаа ортол Еэин байхгүй байлаа. Ирээгүйг бодоход өчигдрийн гэмтлээсээ болсон бололтой. Түүний суудал руу нэг харан санаа алдчихаад дэвтэр номоо гаргалаа.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now