Chapter I: Ep.21 "He is my DAD!"

819 113 2
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

나비

Аялал хэдийнээ дуусч хүүхдүүд гэр гэртээ ирцгээх аж. Наби гэртээ ирээд шууд л захирал руугаа залгах бөгөөд бага зэргийн айдастай байлаа.

"Новш гэж би одоо яах вэ?"

Тэр амандаа үглэж, хоёр тийш холхих хооронд утсанд нь аль хэдийн дуудлага ирэх нь тэр.

"ЗАХИРАЛ"

"Байна уу?"

"Яг одоо намайг яах ёстойг хэл дээ. Би ингээд шоронд орох юм уу? Үнэхээр чамаас болж би шоронд орох хэрэг үү?"

"Түр хүлээгээч дээ! Би юу болоод байгааг ойлгох хэрэгтэй байна"

"Хараал идсэн И Наби өлөгчин минь яг одоо намайг эндээс гаргаж авахгүй бол би чамайг дуусгах болно шүү!"

"Хэн рүү хашгичаад байгаа юм? Хэн болчихоод над руу орилоод байгаа юм гэж байна. Хараал ид гэж. Би дуусах юм бол та ч бас дуусна гэдгээ мэдэхгүй л яваад байгаа юм уу? Би таныг хөсөр хаях юм бол үүрд наанаа гацна гэдгийг ойлгооч дээ! Аятайхан байсан чинь дээр байх шүү!"

"Зүгээр л намайг яг одоо эндээс гарга!"

"Ер нь яагаад надаас гуйгаад байгаа юм? Өмгөөлөгчөө дуудаач! Миний оролцох хэрэг биш юм биш үү? Би очлоо гээд цагдаа нар таныг надад өгөөд явуулахгүй нь лавтай"

"Тэгвэл зүгээр л хүрээд ир. Яг юу болсон тухай цагдаа нараас асуугаад аль И Наби! Яг одоо!"

"Хараал ид чадахгүй!"

Наби үнэхээр цагдаагийн газар руу очихыг хүсэхгүй байлаа. Гэсэн ч түүний дотор хүн чанар гэдэг зүйл бага ч болов үлдсэн бололтой.

Baatarfly✔️Where stories live. Discover now