Chapter I: Ep.10 "A Familiar feeling"

788 66 1
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

🦋

Наби тэр бүх асуудлын дараа сургууль дээрээ ирж байгаа учир түүнд бага зэрэг эвгүй мэдрэмжүүд төрж байлаа. Гэсэн хэдий ч тэр юу ч болоогүй мэт байх ёстой шүү дээ.

Түүнийг сургууль руу ороход л бүхний нүд түүн дээр тусч өөр хоорондоо шивнээ яриа өрнүүлнэ. Тэднийг тоолгүй эгц урагш харан алхах Наби өөртөө итгэлтэй байгаа нь илт байх аж. Түүнийг ангидаа ороход найз гэх нэртэй хэдэн охид сууж байсан юм.

"Хүүеээ манай Наби хүрээд ирчихэв үү дээ? Ямар сайн хэрэг вэ? Үнэхээр их санаа зовж байлаа"

"Би тийм өрөвдөлтэй харагдаад байна уу? Юунд нь санаа зовоод байгаа юм? Намайг хэл чимээгүй л гадагшаа явчихдаг гэдгийг мэдсээр байж"

"Мэдэж байсан ч цуурхал гарсан болохоор нь л..."

"Аан нөгөө хөгийн цуурхал уу? Өчигдөр л Солонгост ирээд харсан. Худлаа зүйлийг их дэрвээсэн байна лээ"

"Тийм байгаа биз"

"Тэгээд сургуулиар өөр шинэ сонин зүйл юу байна даа?"

"Ммм... Манай сургуульд нэг хөвгүүн ирсэн. Үнэхээр догь! Ирээд 7 л хонож байгаа. Гэхдээ ирсэнийхээ маргааш нь л найз охинтой болчихсон"

"Хөөх бас ямар гайхал нь вэ?"

"Бүх л охид түүний араас унаж тусдаг. Харсан даруйдаа л сээтэн хаяж нүдэнд нь өртөх гэж оролддог болсон. Тэр Жиминийг хол хаяж чадахаар царайлаг"

"Тэгээд тэр залуу чинь найз охиноо хэнээр сонгосон юм бэ дээ?"

"Нөгөө ангид сурдаг Жү Минжи"

Baatarfly✔️Onde histórias criam vida. Descubra agora