Chapter I: Ep.14 "Seodaemun District!"

780 96 2
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Жонгүг Минжиг дагуулан гэрлүүгээ оров. Наби ч мөн адил Тэхёнд баяртай гэж хэлээд тэдний араас орлоо.

Цахилгаан шатанд хамт байх тэдний уур амьсгал хэтэрхий хүйтэн байх аж. Наби утсаа оролдон юу ч юм бодох бол Минжи Жонгүгт эрхэлж янз бүрийн юм асуусаар байв.

"Наби энд танайх байдаг юм уу?"

"Тэгээд манайх биш бол би хар шөнө энд яах гэж ирэх юм?"

"Муухай ааштай гэдэг нь. Та хоёр тэгээд нэг байранд амьдардаг гэдгээ хэзээ мэдсэн юм?"

"Дөнгөж сая л мэдлээ"

Жонгүг Набиг үг дуугарахаас өмнө хариулт хэлэх бол Наби хэлэх гэж байсан үгээ цааш нь буцааж залгив.

Набигийн амьдардаг давхарт ирж цахилгаан шатны хаалга нээгдэхэд Наби түрүүлэн буугаад үүдэндээ ирэв. Түүний араас Жонгүг найз охиноо дагуулсаар гэрийнхээ үүдэнд ирэхэд Наби гайхсан царай гарган тэдэн рүү харах аж.

"Манай хөрш байсан юм уу? Үнэхээр хүүхэмсэг залуу хажууд нүүгээд иржээ гэж бодоод байсан чинь чи байсан байх нь ээ. Үнэхээр эмэгтэй хүнийг тэгж дуу алдуулж байхыг бодоход чанга залуу байх. Уг нь манайх чинь дуу тусгаарлалт сайтай байр юмсан. Тэгээд аймар сонсогдож байна лээ шүү хоёроо. Минжи хэд дэх удаагаа ирж байна? Бараг 10 билүү тэ?"

"Би анх удаа л ирж байна шүү дээ"

"Яана аа би буруу зүйл ярьчих шиг боллоо. За хосууд сайхан амраарай"

Наби гэртээ орж ирээд нүдээ эргэлдүүлэн гутлаа тайлна. Түүнд хорон зүйл хийсэндээ тэрээр огтхон ч харамссан шинж байсангүй.

Baatarfly✔️Where stories live. Discover now